Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2026.04.01/ хуралдаанд оролцох үеэрээ Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний асуудлыг өнөөдөртөө багтаан УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцүүлэхийг зорьж байна гэж ярьсан.
Энэ ёсоор тун удахгүй Тусгаар тогтнолын ордонд Монгол Ардын Намын Удирдах зөвлөл хуралдах байв. Үүний дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана.
Тусгаар тогтнолын ордонд 18:00 цагт товлогдоод байсан МАН-ын Удирдах зөвлөлийн хурлыг маргааш болгон хойшлуулжээ.
Удирдах зөвлөл хуралдаж, шийдвэр гаргасны дараа УИХ дахь МАН-ын бүлэг хуралдана.












































































