Шинэ чансаагаар Монголын теннисчин Ө.Золбадар эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дэлхийн чансаанд 2119-т жагсжээ.
Ингэснээр тэр эрэгтэйчүүдийн ангилалд олон улсын чансаатай болж байгаа анхны Монгол теннисчин болж байна.
Өдгөө 16 настай Ө.Золбадар зургаан настайгаасаа талбайн теннисээр хичээллэж эхэлжээ.
Тэрбээр энэ сарын 7-нд БНХАУ-ын Луан хотод болсон ITF-гийн тэмцээний урьдчилсан шатанд Пэйдон Лиүг хожсон ч Японы тамирчин Шион Ямадад дийлдсэн байна.
Сонирхуулахад, Монголоос ITF-ийн чансаанд орсон анхны теннисчин нь Ч.Маралгоо билээ. Тэрбээр өдгөө эмэгтэйчүүдийн дэлхийн чансааны 1855-д бичигдэж байна.
ITF чансааны цуврал тэмцээнээс ATP болон WTA цувралд оролцох чансааны оноо цуглуулдаг юм.





































































