Долоодугаар сарын 7-8-нд шилжих шөнө орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо, 84 дүгээр сургуулийн урд талын уулзварт үерийн ус ихээр тогтож, дөрвөн автомашин усанд урсаж, авто замын хөдөлгөөн саатжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан үерийн ус зайлуулах ажлыг зохион байгуулж, авто замын хөдөлгөөнийг өнөөдөр 09:00 цагт бүрэн нээсэн байна.
Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээний “Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ-ын 45 ажилтан, 7 техник хэрэгсэлтэйгээр лаг шавар цэвэрлэх, угаах ажлыг гүйцэтгэж, халдварт өвчин гарах эрсдэлээс урьдчилан сэргийлж, ариутгал, халдваргүйтгэлийн ажлыг мэргэжлийн байгууллагаар хийлгэжээ.













































































