Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий эрхмүүдэд цэргийн дээд цол өгсөн байна.
Бригадын генерал цолыг:
-
Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Эрхэмбаярын Гансүх,
-
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Адъяабазарын Намсаманд,
-
Хил хамгаалах ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хилийн цэргийн штабын дарга, хурандаа Цэндийн Мягмардорж,
-
Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Жанчивдоржийн Батбаатар,
-
Дотоодын цэргийн штабын дарга, хурандаа Намсрайн Лхагвасайхан нарт хүртээлээ.
















































































