Өнгөрсөн амралтын өдрүүдэд сошиал сүлжээгээр харь орны иргэд төв талбай дээр бие зассан зураг олон нийтийн сүлжээнд тархсан. Уг хоёр иргэнийг эрэн сурвалжилсны дагуу захиргааны хэргийн бүртгэл хийж шүүхэд шилжүүлсэн талаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсээс мэдээллээ. Уг хоёр иргэн өнгөрсөн бямба гарагт 3Улаанбаатар марафон 2017\” тэмцээнд оролцож байсан бөгөөд бие засах газар олдохгүй хэлмэрчгүй явж байсан учир талбайд ил бие зассан гэж тайлбарлажээ. Тэднийг олон нийтийг илтэд үл хүндэтгэн танхайрсан гэж үзсэн бөгөөд шүүхээс Монгол Улсын Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу 15 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ. Мөн өөрсдийн гаргасан үйлдэлдээ гэмшиж, Монгол Улсын иргэдээс уучлалт гуйсан байна.