Викториа Секретийн алдарт загвар өмсөгч Ирина Шейк Каннын 72 дах удаагийн кино наадамд оролцсон байна. Тус кино наадмын улаан хивсний ёслолд зориулж Dior -ийн алтан шар даашинзаар гангарчээ. Тэрээр ээж болоод удаагүй байгаа ч өөрийн гоолиг бие галбиртаа хэдийнэ эргэн оржээ. Ирина Шейк 2015 онд АНУ-ын жүжигчин Брэдли Күпэртэй сүй тавьж олныг шуугиулсан. Удалгүй Ирина жирэмсэн гэдгээ шоуны үеэр мэдэгдэж хосууд бяцхан охиноо өлгийдөн авсан юм. Өдгөө 31 настай Ирина загварын гараагаа Викториа Секрет шоунаас эхлүүлж байсан. Түүний гоолиг биеэ хэвээр авч үлдсэний нууц нь хүүхдээ төрүүлсний дараа байнгын дасгал хөдөлгөөн хийснээр хэвийн жиндээ орсон гэнэ.