\”Year of The Rooster 1oz black proof silver and Gold proof coin Mongolia 2017\” (\”Тахиа жил 2017, Монголын 1 оз мөнгөн ба алтан зоос\”) гэсэн дурсгалын зоос зарагдаж байна. Хайрцаг дээр нь \”2017 он. Хятадын шинэ жилийн мэнд хүргэе!\” гэсэн бичигтэй. Нүүр тал: Тахианы дүрс мөн хятад ханз болон англиар тахиа жил гэж бичсэн. Ар талыг нь харж байж л монгол зоос гэдгийг нь сая танихаар загвартай ийм зоос байх юм. Зоос нь дүүрч гэхэд хайрцагны чимэглэл зэргийг сайтар хараарай! Хос улаан дэнлүү, эртний хятадын 8 тансаг билэг тэмдгийн нэг эд мөнгө арвидахын ёгт дүрслэл мөн хос күан (зоос) дүрсээр чимжээ. Монгол банкаар яагаад ийм зоос худалдаанд гаргав. Ийм зүйл гаргаад байхаар чинь бидний Хятадын Монгол гэж дуудах нь аргагүй биз дээ. Бэлэг дурсгалд ч бас шаардлага, цензур гэж баймаар… Энэ зоосоо нэн яаралтай татаж, устгана уу.