Харилцаа холбоо хөгжснөөр захидал бичих
нь багассан. Үүнийг дагаад маркны борлуулалт ч буурсан гэж ойлгож болно. Гэхдээ
л марк цуглуулах сонирхолтой хүмүүс байсаар л байна. Тэдэнд зориулж Монгол
Шуудан компани онцгой маркуудыг бүтээж, худалдаалсаар байгаа билээ. Тэгвэл
2017 оны 5 дугаар сарын 14-ний өдөр буюу саяхан Хятадын интернет худалдааны eBay сайтад Монгол Шуудангаас 1943 онд гаргаж
байсан \”Ногоон бэлчир” нэртэй марк зарагдаж, 1025 ам.долларын үнэ хүрсэн талаар
мэдээлж байна. Энэ бол Монгол маркны хувьд хамгийн өндөр үнэлгээ юм. Гэхдээ \”ногоон
бэлчир” маркыг хэн ийм үнэлгээгээр авсан тухай мэдээлэл алга байна.