90-ээд оны эхэн үеийн хүүхдүүд уншиж байгаа бол сэтгэл шимширмээр хэдэн юм бичих гэж байна шүү.
2. Хорийн чавга авна. Өнөөх нь дотроо гуравхан ширхэгтэй. Тэр нь дотроо ястай, яс нь дотроо чөмөгтэй. Дэлгүүр орох сургаар хавийн амьтан дагачихна. Чавгаа гаргаад шууд идэхгүй гаднах амтыг нь гартал хүлхэнэ. Дараа нь зажилж эхлэнэ. Ингэсний дараа ясыг нь буцааж уутанд нь хийгээд гэртээ аваачиж хагалж иднэ. Маш их мэдрэмж шаардсан ажил. Найзуудаасаа харамлаж харамлаж авчирсан хэдэн ясаа чөмөгтэй нь няцалчихвал тэгээд тэр өдрийн азгүйтэл. Гэхдээ азгүй байсан ч тэрийгээ хаяхгүй үйрмэгийг нь түүж иднэ. Бас уутыг нь ч зүгээр хаяхгүй долооно. /аймшгийн өлөн хахаха/
3. Зуугийн ундаа авна. Ам ам дамжуулж хувааж уусны дараа шил, бөглөөн дээр нь алалцана даа. Шилээ тушааж дэлгүүрийн эгчээс нэг чихэр авна. Бөглөөг нь давтаж цуглуулгандаа нэмнэ.
4. Дугуйтай хүүхэд бол зүгээр од. Гуйлгаж, гуйлгаж нэг суулгана. Сууж амжаагүй байхад \”за болчихсон\” гэнэ дээ. Мань мэтэд нь жижигхэн дугуй олдохгүй. Ах нарын том дугуйн дээр суугаагаараа биш босоогоороо дугуй унаж сурлаа шүү дээ.