Сүүлийн үед сошиал ертөнцөд О.Осоржамаа гэх залуу тренд болж байна. Тэрээр цахим хуудаснаа содон зураг,лайв бичлэгээрээ алдартай бөгөөд түүнийг дэмжих фен хуудас хүртэл ажиллах болжээ. О.Осоржамаа нэгэн хөрөг ярилцлагадаа би жүжигчин болох мөрөөдөлтэй гэж дурдаж байсан. Түүний хүсэл мөрөөдлийг үнэлэн СИТИ дээд сургууль жүжигчний ангидаа дөрвөн жил үнэ төлбөргүй суралцуулах урилга гардуулсан. Гэвч нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй. О.Осоржамаагийн ярилцлага, цахим хуудаснаас нэгэн зүйлийг анзаарсан болов уу. Тэрээр дүрс бичлэгтээ нүүрээ будчихсан байдалтайгаа сонин содон зүйлс ярьдаг. Жишээбэл \”Би трансжендэр биш. Та нарт таалагдах албагүй, би нүүрээ будах дуртай, ууртай үедээ бүжиглэдэг\” гэх мэтчилэн.
Энгийн хэн ч үзсэн түүнийг жоохон \”юмтай” гэмээр. Гэтэл энэ байдлыг сошиал хэрэглэгчид бүгдээрээ мэдэж байж нэгнийгээ хэтэрхий хөөргөх үзэл сошиал ертөнцөд дэлгэрчээ. Эцэстээ сошиал ертөнцөөр хэн хамгийн сайн элий балай зүйл ярина түүнийг нийгэмд баатар мэтээр хүлээж авдаг ойлголт хаа сайгүй газар авчээ. Ямартай ч О.Осоржамаа гэх залуу хэнээс гуйгаагүй хөдөлмөрлөж яваа гэх чгадаа гудманд жижиглэн наймаа хийж байгаа иргэдийг алийг тэргэхэвээ. Насаараа гадаа цементэд дээр ном зарсан өвөөг хэн ч дурсахгүй байж хэдэн удаа галзуу солиотой үгүй нь мэдэгдэхгүй бичлэг хийсний төлөө бүгдээрээ магтаж ирээд л байх юм. Угтаа бол залуугийн хүсэл мөрөөдлийг дэмжих зөв ч түүнд ядаж жүжигчний авьяас бий эсэхийг шалгаж байж сургуульд элсүүлмээр. Өчигдөр гэхэд цахим сүлжээнд \”Тэнэгтээд байвал чинь Сити дээд сургуульд оруулчихна шүү” гэдэг үг моодонд оржээ.Үүнээс харахад СИТИ дээд сургуулийн явуургүй маркет олон түмний дүргүйг хүргэлээ. Цаашдаа ч бас хэн гэдэг баатар гарч ирж олныг талцуулахыг таашгүй.