Өнгөрсөн ням гарагт Английн Манчестерт болсон халдлагын үеэр 22 хүн амт насаа алдаж 62 хүн шархдаж нийгмийг цочроосон. Дээрх халдлагыг террорист халдлага гэж тодорхойлсон. Халдлага үйлдсэн этгээдийг Ливиэс Британид ирж, их сургуульд суралцаж байгаад дундаас нь гарсан 22 настай Салман Абедиг гэж сэжиглэж байгаа юм.
Халдлагын дараа Британи даяар терроризмийн аюулын түвшнийг \”ноцтой” буюу хамгийн дээд түвшинд хүрснийг зарлаж, зэвсэгт хүчнийг гол хотуудын хамгаалалтад гаргаад байгаа юм. Тавдугаар сарын 31-нд Лондонд нээлтээ хийх \”Wonder Woman” киног Уорнер Брос компани цуцалсан байна. Тус кино компани үүсээд байгаа нөхцөл байдалд \”улаан хивсний ёслол” хийх нь зохимжгүй гэж үзжээ.
Мөн АНУ-ын поп дуучин Ариане Гранде ирэх сард Парист болохоор төлөвлөж буй аялан тоглолтоо цуцалжээ. Тэрээр тоглолтоо цуцалсан шалтгаанаа амиа алдсан хүмүүсийн дурсгалд хэмээн тайлбарласан байна.