МИАТ болон Кориан айрын нислэгийн үнийн тарифуудын талаар иргэд нилээн бухимдалтай байдаг. Би ч мөн бодит жишээн дээр тулгуурлан бичихийг хичээлээ.
Өнгөрсөн жил Монгол руу гэр бүлээрээ явахдаа Сөүл-Бээжин-Эрээн-Улаанбаатар гэсэн маршрутаар хамаагүй хямд үнээр аялаад л ирсэн. Хүн л юм болсон хойно хамгийн хямд зардлаар яаж явах гарцыг хайж энэ маршрутыг олсон л доо. 1 хүн Сөүл-Бээжин=140.000 KRW /2 талдаа/ Бээжин-Эрээн= 904 CNY (148.000 KRW) хэрэв автобусаар явбал 1 талдаа 41.000 KRW хавьд болж байсан шүү. Цааш Эрээнээс шууд Улаанбаатар орж болно эсвэл Замын-Үүдээр дайраад Улаанбаатар явж болно. Нэг талдаа 30.000 KRW орчимд хангалттай багтана. Ингээд бодоход 2 талдаа 280.000 KRW-д багтаад Солонгосоос Монгол ороод ирэх боломж байсан.
Үүн дээр мэдээж замын хоол хүнсний үнэ нэмэгдэнэ, мөн юм үзээд тааваараа явбал бас зүгээр юм байна лээ. Мөн Сөүлээс Японы Нагояа хүртэлх 2 цагийн нислэг 2 талдаа 135.000 KRW оор явж байсан. Сөүлээс Бээжин, Сөүлээс Нагояа хүртэлх билетүүдийг 3-4 сарын өмнө захиалж байсан шүү. Үүн дээр дүгнэхэд нислэгийн компаниуд маань үнээ бууруулчихвал эргэх эргэлт нь бүр илүү болж, ард иргэддээ ч, ашиг орлогодоо ч аль аль талдаа эерэг байдлыг үүсгэж болохоор санагдах юм.
Эх сурвалж: Л.Мөнхнасан