\”Номин” сүлжээ дэлгүүрийн хүнсний бүтээгдэхүүнээс амьд хорхой илэрсэн талаар нэгэн иргэн өөрийн цахим хуудаснаа нийтэлжээ. Тэрээр \”Ийм юм тавьж байгаад уучлаарай ээжүүдээ сэрэмжлүүлэх зорилгоор тавилаа. Саяхан Номингоос салатны навч аваад яг хооллож байтал дундаас нь ийм том тэгээд бүр амьд амьтан гараад ирлээ. Шошго дээрх хаягаар нь залгаад учрыг нь хэлээд хамгийн гол нь жоохон хоёр ихэр хүүхэд идчихлээ гайгүй байгаа гээд ярьтал зад загниулчихлаа. Наадах чинь Монголын хөрсөнд ургадаг угаасаа амьтантай байлгүй яадаг юм. Наадахийг чинь хүүхэд идлээ гээд яадаг юм. Танай хүүхэд яагаа ч үгүй байгаа биз дээ гэж байна. Тэгэхээр нь юу гэсэн үг вэ? Энэ чинь одоо эрүүл ахуйн шаардлага яаж хангах вэ? Гэтэл та нар манай байгууллагын нэр төрд халдаж байж 100 саяар торгуулав даа гэж урдаас сүрдүүлж байх юм. Битгий энэ байгууллагын юмыг авч идээрэй ээжүүдээ” гэсэн байв.
Эх сурвалж: https://www.facebook.com/lovely.oko94