Эмэгтэй хүний хамгийн хүчирхэг зэвсэг бол будаг гэж алдарт загвар зохион бүтээгч Коко Шанель хэлсэн байдаг. Кардашианы гэр бүлийн гишүүд дэлхий даяар бүгд алдартай болцгоосон. Дэлхийн алдартнууд, холливуудын оддоос илүү хэвлэлээр бичигдэж, олны анхаарлын төвд байдаг хүмүүсийн нэг бол Ким Кардашиан юм. Түүнийг хүмүүс дуучин, жүжигчин, бүжигчин биш гэдгийг мэднэ. Харин чухам яагаад ингэж алдартай болсныг тэр бүр мэддэггүй. Кардашианы гэр бүл армен гаралтай бөгөөд Туркээс цагаачлан ирж бизнес эрхэлж эхэлсэн аж. Ким эгч, дүү, эцэг эхийнхээ хамт реалити шоу хийж, \”E” нэртэй телевизийн цувралд тоглосноор Кардашианы гэр бүл олны анхааралд өртсөн байна.
Дэлхийн хамгийн халуухан бүсгүйгээр нэг бус удаа нэрлэгдэж байсан тэрээр реалити шоунаас олны танил болох эхлэлээ тавьжээ. Энэ үеэс бизнес, загварын ертөнц, телевиз гээд энэ бүсгүйн хөл тавиагүй салбар ховор болсон байна. Ким Голланд гаралтай Крис Кардашиан, Америк-Армен гаралтай Роберт Кардашиан нарын хоёр дахь охин болон мэндэлжээ. Түүний эцэг Роберт Кардашиан бол XX зууны хомроголон устгах хэлмэгдүүлэлтийн үеэр Туркээс цагаачилж ирсэн Сагхател Сэм Кардашианы гурав дахь үеийн хүн юм. Харин бүсгүйчүүдийн нүүрээ будаагүй үеийн зургуудыг хамтдаа харцгаая.
Кендалл Женнер
Хлое Кардашиан
Ким Кардашиан
Кортни Кардашиан
Кайли Женнер