Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Гадаад Харилцааны Яаманд албан ёсоор өгчээ. Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тайлбар өглөө.
С.Баяр хүсэлтдээ \”Элчин сайдын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул хууль тогтоомжийн дагуу намайг эргүүлэн татах асуудлыг шийдэж өгнө үү\” гэжээ. Одоо түүний хүсэлтийг Засгийн газар авч хэлэлцээд Ерөнхийлөгчид өргөн барих юм. Үүний дараа УИХ-аар хэлэлцэж, зарлиг гарах аж.