Хөлөнд яс ургах нь ихэвчлэн эмэгтэйчүүдэд тохиолддог “зовлон”-ийн нэг. Алхаж гишгэх үед болон гутал өмсөхөд өвдөх, мөн үзэмж талаасаа ч тэр хөлийн хуруу хэлбэрээ алдах гэх мэтчилэн таагүй үр дагаварууд бий болж, яс нь улам томорсоор байдаг.
Хөлний том хуруунд яс ургах нь хэт бариу гутал өмсөх, буруу хооллолт, удамшил, хөлийн тавхай нумгүй болох, үений хэрх өвчин буюу ревматизм зэрэг хэд хэдэн шалтгаанаас үүдэлтэй байдаг. Харин уг өвчин даамжирсан тохиолдолд мэс ажилбар хийлгэх шаардлагатай болдог. Тэгвэл хөлөнд яс ургах өвчнийг эмчлэх ардын аргууд байдаг гэнэ.
Хөлөнд ургасан ясыг хэрхэн арилгах вэ?
1. Эхлээд бие организмыг илүүдэл давснаас ангижруулах хэрэгтэй. Оройдоо 1 амны халбага жижиглэсэн лаврын навчийг 300 мл усанд хийж буцалгаад, 5 минут хэртэй чанана. Уг хандаа халуун саванд хийж өглөө болтол байлгана. Ингээд өглөөнөөс нь эхлээд өдрийн турш балга балгаар ууна. /Бүх хандаа шууд нэг дор уухгүй/
Орой бүр хандыг дахин шинээр бэлтгэж 3 өдрийн турш дээрхийн адилаар уугаад, 7 хоногийн дараа дахин давтана.
2. Хоёр сарын хугацаанд хөлөнд ургасан яснаасаа ангижрахыг хүсвэл 5 ширхэг томхон лаврын навчийг 100 мл усанд хийж, 7 хоног байлгаад бэлтгэсэн хандаараа ойр ойрхон яс ургасан хэсгээ шавшина. Шавшихдаа хөлөө содатай халуун бүлээн усанд /1 амны халбага содыг 3 литр усанд хийнэ/ дэвтээгээд дээрх хандаа самбайнд шингээн яс ургасан хэсэгт бигнүүр байдлаар шөнийн турш тавина. Унтахдаа оймс өмсөж унтаарай.
3. 5 ширхэг аспириныг нунтаглаад 10 мл йодонд хийж уусгана. Уг эмээ ястай хэсэгт түрхэснээр үений бүхий л өвчинд сайнаар нөлөөлдөг.
4. Мөн яс ургасан хэсэгт йодоор торлох эмчилгээг хийвэл өвдөлт намдаадаг. Унтахаасаа өмнө дээр хэлсэнчлэн хөлөө дэвтээсний дараа 30 өдрийн турш овгор ясан дээрээ йодоор торлож зурна.
5. Бас нэг арга бол йодыг нимбэгний шүүстэй 1:1 харьцаатай хольж гарган авсан эмчилгээний бэлдмэлийг яс ургалтанд хэрэглэхээс гадна өсгийнд яс ургасан үед хэрэглэхэд тустай.
Хамгийн эхний 2 аргыг зайлшгүй хийх шаардлагатай бөгөөд сүүлийн 3 аргаас сонгон хэрэглэж болно.