Цагдаагийн
байгууллагын орон нутаг дахь 13 постонд үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа алба
хаагчид хэд хэдэн гэмт хэрэг илрүүлжээ. Тухайлбал Дундговь аймгийн постонд
2017 оны 09 сарын 17-18 ны өдөр үүрэг гүйцэтгэж байсан эрүүгийн ахлах мөрдөгч,
цагдаагийн хошууч Ш.Цэндбаатар, цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч
Сугардорж, эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Болортуяа нар энэ сарын
23-ны өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхээс эрэн сурвалжлагдаж байсан
гурван иргэнийг түр саатуулан шалгаж байна. Мөн Өвөрхангай аймгийн Тарны гүүрний постонд 2017 оны 09 дүгээр
сарын 13 -ны өдөр үүрэг гүйцэтгэсэн Өвөрхангай аймгийн цагдаагийн газрын
мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Баасансүрэн, замын цагдаагийн зохицуулагч,
цагдаагийн ахлах дэслэгч Э.Бямбацэрэн, цагдаа зохицуулагч, цагдаагийн дэд
ахлагч О.Мягмарсүрэн нар Улаанбаатар хотоос Өвөрхангай аймаг руу зорчиж явсан
хүн тээврийн автобусанд шалгалт хийж Өвөрхангай аймгийн нутаг дэвсгэрт иргэн Б
бусдад хүчиндүүлсэн эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Т гэгчийг олж
тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна.