АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн
даргаар Г.Баасан сонгогдоод удаагүй байна. Тэрээр өнөөдөр шаардлагынхаа хариуг
авч тус зөвлөлийнхөн АТГ-т ажиллах өөрийн гэсэн өрөөтэй болжээ. Өмнө нь ОНЗ-ийн
гишүүдийг АТГ-ын нэг мэргэжилтэн хариуцан ажиллаж, дуудсан үед нь цуглаж
хуралддаг, гудманд явж ажилладаг байв. Энэ тогтолцоог Баасан халав. АТГ-ынхныг
хуулийн хүрээнд ажлыг нь сайжруулах үүднээс зөвлөлийнхөө журмыг өөрчилжээ. Иргэд,
байгууллага, аж ахуйн нэгжүүд тус газартай холбоотой гомдол, мэдээллээ АТГ-ын
байранд очиж ОНЗ-д өгөх боломжтой боллоо.