МАН-ын Бага хурлаар
Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдыг тодрууллаа. Удирдах зөвлөлөөс шадар
сайдын үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Н.Энхболд нарын
нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхээр Бага хурал руу оруулсан билээ.Бага
хурлын төлөөлөгчид өчигдөр цаг шилжих хүртэл үгээ хэлсний дараа нэр дэвшигчдийг
зарлаж, мөрийн хөтөлбөрийг нь сонсож эхэлсэн юм. Ерөнхий сайдад нэр дэвшигчид
мөрийн хөтөлбөр, илтгэлээ тавьсны дараа асуулт хариулт үргэлжилжилж, дараа нь
санал хураалтыг зохион байгуулсан. Ингээд
санал
хураалтаар Бага хурлын 294 гишүүдийн зүгээс шадар сайдын үүрэг гүйцэтгэгч
У.Хүрэлсүхэд 188, УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинд 101, УИХ-ын гишүүн Н.Энхболдод 5
санал өгсөн байна. Санал хураалтын дүнгээр 64.9 хувийн саналаар шадар сайдын
үүрэг гүйцэтгэгч У.Хүрэлсүх ялалт байгуулсан юм.