\”Багшийн
цалин нэмэх түр хороо\”-ноос Засгийн газарт багшийн цалинг 1.6 сая төгрөг
хүртэл нэмэгдүүлэх шаардлага тавьж байгаа.Засгийн газраас үе шаттайгаар 30 хувь
нэмэхээр ажиллаж байна гэсэн хариу өгсөн боловч багш нар уг саналыг хүлээж
авалгүй энэ сарын 21, 26-нд сануулах, ирэх сарын 10-нд хугацаагүй ажил хаялт
зарлана гэдгээ мэдэгдсэн.Мэдэгдлийн дагуу
өнгөрсөн пүрэв гарагт ЕБС-ийн нийт багш нарын 70 хувь, цэцэрлэгийн багш нарын
40 хувь нь сануулах ажил хаясан. Тэгвэл өнөөдөр дахин ажил хаялт зарлаж
байна.