Өнөө шөнө ихэнх нутгаар
хүйтэрч хонох тул ил задгай төмс, хүнсний ногоо хөлдөж болзошгүйг анхааруулж
байна.2017 оны 09 дүгээр сарын 25-ны 20 цагаас 09 дүгээр сарын 26-ны 20 цаг
хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ:
Улаанбаатар хот:Шөнөдөө үүл багасна, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшиж,
ялимгүй хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч
шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 4-6 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар:Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн
хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи
баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн өмнөд секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12
градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Эхийн голын Баянбүрд
орчмоор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө
1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар:Солигдмол үүлтэй. Нутгийн хойд
хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр,
нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. Хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө
6-11 градус хүйтэн, өдөртөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар
шөнөдөө 1-6 градус хүйтэн. өдөртөө 4-9 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн
хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос шөнөдөө нутгийн
өмнөд хэсгээр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч
шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар:Үүл багасна. Хур тунадас орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, ихэнх нутгаар секундэд 14-16 метр хүрч
шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1
градус дулаан, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5
градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.