\”…Аз жаргал гэдэг бол чамд итгэсэн залуугийн чамайг байгаагаар чинь хүлээн авч буй тэр л мөч, тэр л мэдрэмж. Харин би бол одоо өөрийнхөө бүтээсэн аз жаргалтай газраа зогсож байна. Учир нь би өөрийгөө үзэсгэлэнтэй гэдгийг мэдэрч байна\” хэмээн ярьж зогсох энэ бүсгүйг Эшли Грэм гэдэг. Тэрээр өөртөө итгэж чадаагүй бол өдийд сэтгэл санаагаар унасан айлын авгай байх байлаа. Гэвч тэр өөртөө итгэсэн, өөрийгөө хайрласан. Тийм ч учраас өнөөдөр \”махлаг модель\” алдрыг хүртэж, өөрийн эрүүл чийрэг биеэр олон охидын үлгэр дууриалал болон явж байна. Эшли Грем өөртөө хэрхэн итгэсэн болоод аз жаргалыг хэрхэн олж авдаг талаар түүний долоо минутын илтгэлийг хүргэж байна.