Ирэх сарын 3-ны өдөр Японы Миэ мужид чөлөөт бөхийн олимпийн гурав, дэлхийн 13 удаагийн аварга Японы домогт бөх Саори Ёшидагийн нэрэмжит \”Yoshida cup” өсвөр үеийн тэмцээн болно. Энэ удаагийн тэмцээний үеэр Ёшидагийн нэрэмжит спортын ордоны нээлт болох юм.\”Yoshida cup” тэмцээнд манай улсаас \”Женко”, \”Хасу-Мегастарс”, Багануур дүүргийн \”Хөх эрчис” клуб, Баянхонгор аймгаас бүрдсэн нийт 22 тамирчин өсвөрийн тамирчин Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатарын удирдлага дор оролцохоор өнөөдөр Япон улсыг зорилоо.
Ёшидагийн тэмцээний нэр хүнд өсч, энэ жилээс олон улсын чанартай болж байгаа бөгөөд Япон, Монгол, Франц, Канад, Шведийн өсвөрийн бөхчүүд оролцохоор болжээ. Түүнчлэн Монголын \”Женко”, Японы \”Ичиши” клубын хамтын ажиллагааны хүрээнд өсвөрийн тамирчид маань хамтарсан бэлтгэл хийх аж. Алдарт Саори Ёшидагаас гадна олимп, дэлхийн аварга Эри Тосака, Сара Дошо нарын шилдгүүд өсвөрийн бөхчүүдэд өөрийн туршлагаас хуваалцаж, хамт бэлтгэл хийх юм байна.