ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев хоёр өдрийн айлчлал
хийхээр өчигдөр өдөр Бээжинд
ирлээ. Айлчлалын үеэр Дмитрий Медведев БНХАУ-ын дарга Си Жиньпинтэй уулзаж,
хоёр улсын Засгийн газар хооронд хэлэлцээр хийх юм байна.
Бээжинд буусан өдрөө Дмитрий Медведев Хятадын Коммунист
намын төв хэвлэл \”Жэньминь Жибао” сонины редакцид зочилж, онлайн ярилцлагад
оролцлоо. Харин орой нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцянтай
уулзлаа. Мөн айлчлалын хүрээнд, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хамтран
ажиллах хэд ,хэдэн баримт
бичигт гарын үсэг зурахаар тохиролцоод байна.