Дархан-Сэлэнгэ чиглэлийн авто зам дээр цас орсны улмаас өдөртөө зам, давааны гадаргуу дахь цас хайлж, шөнөдөө мөстөх, хальтиргаа гулгаа үүсэх нөхцөл үүссэн тул аймгийн төвөөс Дархан-Уул аймгийн чиглэлд явж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нарт \”Санамж\”, \”Зөвлөмж\”-ийг хүргэн, зуны дугуйтай тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулаагүй хоригложээ.
Иймд жолооч та бүхэн орон нутгийн замд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, замын нөхцөл, үзэгдэх орчинг зөв тооцоолж тохирох хурдыг сонгож, анхаарал болгоомжтой зорчихыг Сэлэнгэ аймгийн замын цагдаагийн албанаас сэрэмжлүүлж байна.