Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Уг мэдээллийн эхэнд
цахимаар дамжуулан иргэдээс мөнгө залилж буй гэмт хэргийн талаар мэдээлэл
өглөө. Иргэд фэйсбүүк ашиглах үедээ янз бүрийн линк холбоосоор орсноос үүдэж
хувийн мэдээллээ алдаж байна. Үүнээс үүдэж иргэдийн хувийн мэдээллийг авах,
түүгээр дамжуулан бусдаас мөнгө залилах зэрэг нөхцөл үүсч байгаа тул иргэдийг
цахим хаягийнхаа нууцлалд анхаарал хандуулахыг анхаарууллаа. Мөн цахимаа
гүйлгээ хийхээс татгалзаж бэлнээр болон банкаар үйлчлүүлэх нь илүү найдвартай
гэдгийг онцолсон юм.Одоогийн
байдлаар бусдын цахим хаягаар нэвтэрч мөнгө залилсан 20 гаруй хүнийг сэжиглэн
шалгаж байгаа бөгөөд 5 сая орчим төгрөг залилсан байна.Ийм төрлийн гэмт хэрэг
үйлдэгчид нь өсвөр насныхан буюу хичээл сургууль завсардсан 18-аас дээш насны
залуус байгаа аж.
Cураггүй болсон 8 настай охины талаарх мэдээллийг 5 сая хүртэлх төгрөгөөр үнэлж мэдээлэл авах болно. Охиныг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа. Эрээн хотын цагдаагийн байгууллага болон Замын-үүдийн талаас хамтран ажиллаж
байгаа юм байна.