Сошиал ертөнц буюу твиттер, фейсбүүкд
олон танил эрхмүүдийн нэрээр хуурамч хаяг, аккоунт нээх нь элбэг. Чухам ямар зорилготойгоос л хамаарна.
Тэгвэл фейсбүүк хуудаснаа Санжийн Баяр
гэх хуудас бий. Х.Баттулга, М.Зоригт нарын хуудсыг бодвол \”идэвх сул” хуудас
гэж хэлж болно. Үүнийг чухам Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр хөтөлдөг
эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй юм. Гэвч сүүлийн үед тус хуудсан дахь мэдээ,
мэдээлэл нэлээд идэвхжих боллоо.
Жишээлбэл өнөөдөр л гэхэд \”Сүүлийн үед
өрнөөд буй нэг асуудал анхаарал татаж байна. \”Халх гол\” Зарна,
түрээслэнэ, Чөлөөт бүс, өгнө, гэсэн аль ч асуудал дээр эсрэг байгаагаа
илэрхийлнэ, болохгүй бол би оролцсон ч яадаг юм. /Дотроо бодож байгаа шүү/” гэх мэдээллийг онцлон бичиж.
Мөн \”Халх гол, Эдийн засгийн
оновчтой шийдвэр гэж үзээд халх голоос мөнгө олох, ноён уулаас ашиг харж байгаа
бол энэ дэмий санаанууд эндээс мөнгө олно. Гэхдээ сонгуулийг хэтэрхий үнэтэй
хийх гээд байгаа юм биш ү. Дараа нь Эдийн засаг хямраагүй эдийн засгийг
хямраагаад байгаа юм биш биздээ” гэх зэрэг асуудлуудыг бичжээ.
Хэрвээ С.Баяр энэ хуудсыг хөтөлдөг нь үнэн бол тэрээр \”Халх голд чөлөөт
бүс байгуулах” асуудалд оролцох нь гэж ойлгогдохоор. Харин нөгөө талаас
С.Баярын нэрийг ашиглаж \”Халх гол” гэх асуудлыг дэвэргэх гэсэн сонирхол ч байж
болох юм. Учир нь удахгүй тайлагдах биз.