Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс ирүүлсэн мэдээгээр ойрын хоногуудад ихэнх нутгаар цас орж хүйтрэх төлөвтөй байна.Цаг агаарын байдал хүндэрсэнтэй холбоотойгоор зам тээврийн осол ихээр гарч хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох тохиолдол, халтиргаа гулгаа үүссэн үед өгсүүр, уруу замуудад түгжрэл саатал бий болж бусад замын хөдөлгөөнд оролцогч нарт хүндрэл, саатлыг бий болгодог.
Замын хөдөлгөөнд оролцож буй олонх жолооч нарын тээврийн хэрэгсэл зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсноос зам тээврийн осолд өртөх тохиолдлууд гарч байна.
Иймд жолооч та тээврийн хэрэгсэлдээ өвлийн дугуйгаа тавьж өөрсдийнхөө болон бусдын аюулгүй байдлыг хангах. Хөдөө орон нутгийг зорих гэж буй иргэд цаг агаарын байдал хүндэрч, цас орж байгаа тохиолдолд хөдөө орон нутгийг зорихгүй байх. Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгийн мэдээллийг сонсох, зайлшгүй орон нутгийн замд зорчих бол тээврийн хэрэгслийнхээ техникийн бүрэн бүтэн байдал \\шатахууны нөөц, нөөц дугуй\\-ыг хангах.
Цаг агаарын нөхцөл, замын зорчих хэсэг гадаргууны байдал, тээж яваа ачаанд тохируулан хажуу хоорондын зай болон тэээврийн хэрэгслийн хурдыг зөв сонгож аюул осолгүй замын хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас зөвлөж байна.