Өнгөрсөн жилийн
зургадугаар сарын сүүлчээр зарим нутагт 40 градус хүрч халсан. Хэт халалтаас
шалтгаалж газар хуурайшиж, бэлчээрийн ургамал ургахгүй ихэнх нутгаар гантай
байсан. Монгол орны газар нутгийн 80 гаруй хувь нь зуншлага тааруу, 10 гаруй
хувь нь гантай үлдсэн 10 орчим хувь нь хэвийн зуншлагатай байгаа талаар өмнө нь
бид мэдээлж байсан.
Тиймээс
Засгийн газрын 335-р тогтоолоор малын тэжээлийн хөх тариа, арвай, овъёос,
эрдэнэшиш гэх мэт 14-н нэр төрлийн тэжээлийг Гаалийн албан татвар, Нэмэгдсэн
өртгийн албан татвараас чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Тогтоол 2018 оны
зургаадугаар сарын 30-ны өдрийг хүртэл үйлчлэх аж.
Гаалийн
албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх өвс,
тэжээлийн жагсаалт