Авсралийн
Сидней хотноо сүүлийн 79 жилд тохиогоогүй халуун өдрүүд үргэлжилж байна. Энэ
бүс нутагт цаг агаар Цельсийн 47.3 градуст хүрчээ. Ням гаригт хотын баруун
хэсэгт Пенрит дүүрэгт олон тооны оршин суугч хэт халуунаас болж тамирдаж байгаа
тухай эх сурвалжууд мэдэгдэж байв.
Гал
түймрээс сэргийлэх сэрэмжлүүлэг гаргаж, хот даяар ил гал гаргахыг хориглосон байна.
Ням гаригт агаарын температур 47.8 градуст хүрсэн нь 1939 оноос хойш тохиож буй
хамгийн халуун өдөр болсныг Цаг уурын хүрээлэнгээс баталсан юм.
АВС
телевизийн мэдээлснээр буяны байгууллагууд орон гэргүй иргэдийг хэт халуунаас
хамгаалахын тулд эмнэлэгт хүргэж, заримыг нь хоргодох байранд оруулсан байна. Мөн
хэт халалтаас болоод олон тооны баяр, арга хэмжээ, хурим зэрэг тэмдэглэлт үйл
явдлууд цуцлагджээ. Мөн Шинэ Өмнөд Уэльсэд 7,000 гаруй үл хөдлөх хөрөнгө гэрэл
цахилгаангүй болсон аж.
Даваа
гаригт цаг агаар халуун хэвээр байх ба оройдоо бороо орно хэмээн Цаг уурын
хүрээлэнгээс мэдэгджээ.
Б.Болормаа