Монгол Улсын Филармони 2018 оны эхний тоглолтоо Морин хуурын чуулгын \”Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүд” тоглолтоор эхлэхээр зэхэж байна.
Монгол хөгжмийн зохиолчдын шилмэл бүтээлүүдээс дээжлэн хүргэж буй тус тоглолт нэгдүгээр сарын 12-нд 19 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно. Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт Б.Шарав, залуу хөгжмийн зохиолч Ш.Өлзийбаяр, Ц.Эрдэнэбат зэрэг өнөө цагт бүтээлүүд нь олны сэтгэлд хүрч байгаа хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг толилуулна.
Тоглолтын тасалбарыг Филармонийн касс, онлайн худалдааны https://www.ticket.mn/event/95/ сайтаас болон 1900-1800 үнэгүй хүргэнэ. Unitel-ийн хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100 GG оноогоор 5000₮ хөнгөлүүлэн худалдан авах боломжтой.