Өнгөрсөн долоо хоногт
Налайх дүүрэгт нэгэн иргэн дүүргийнхээ
цагдаагийн хэлтэст охиноо алга болоод хэд хонож байгаа тухай мэдэгджээ. Өргөдлийн дагуу Налайх дүүргийн цагдаагийн
хэлтсийнхэн алга болсон 19 настай С хэмээх эмэгтэйг эрэн сурвалжилж эхэлсэн байна. Ингээд тус дүүргийн цагдаагийн
албан хаагчид Налайх дүүргийн IV хороонд оршин суух 22 настай
Б.Бат-Өлзий гэгчийг шалгаж эхэлжээ. Тэрээр цагдаа
нарт \”Би түүнийг огт мэдэхгүй. Уулзаагүй удаж байна” гэсэн
хариултыг өгсөн байна. Харин Налайх
дүүргийн цагдаагийн албан хаагчид алга болсон 19 настай С хэмээх эмэгтэй нь хамгийн сүүлд хамтран амьдрагч Б.Бат-Өлзийтэй гар
утсаараа ярьсан байсныг олж мэджээ. Цагдаа нар
уйгагүй мөрдөн шалгасны эцэст Б.Бат-Өлзий
гэгч нь хамтран амьдрагчынхаа
амь насыг хөнөөсөн болохыг тогтоосон байна. Уг этгээд нь хамтран
амьдрагчаа хөнөөгөөд цогцосыг нь олон жилийн өмнө нүүрс ухаж
байсан нүхэнд хийсэн байсан нь шалгалтын явцад тогтоожээ.
Ж.Бат