Өмнөговь аймгийн төв Даланзадгадад суманд энэ сараас Монголчуудын өөрсдөө үйлдвэрлэсэн эко автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явахаар болж байна.
Уг автобусыг Номинхолдингийн салбар \”Эколог бус” ХХК-ийн хамт олон үйлдвэрлээд байгаа ажээ. Уг автобус нэг бүр нь 50 сая орчим төгрөгийн үнэтэй бөгөөд найман автобус авах юм байна.
Агаарын бохирдол ихэсч байгаа энэ үед цахилгаанаар ажилладаг эко автобусыг оруулж ирж байгаа нь давуу талтай юм. Мөн Даланзадгад сумын хувийн таксинаас өөр нийтийн тээвэр үйлчилгээ байдаггүй учраас алслагдсан гэр хорооллоос иргэд, хүүхдүүд ажил, сургуульдаа явах нь хүндрэлтэй байдаг асуудал шийдэгдэж байгаа ажээ.
Даланзадгад сум нь 8365 өрхийн 25016 хүн амтай юм.