Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, хүйтний эрч
суларна.2018 оны 01 дүгээр сарын 09-ний 20 цагаас 01-р дүгээр сарын
10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Улаанбаатар хот: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи
баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус,
бусад хэсгээр 22-24 градус, өдөртөө 14-16 градус хүйтэн байна.
Баруун аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй.Цас орохгүй.
Салхи баруунаас секундэд 5-10 метр. Увс нуурын хотгор болон Завхан
голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28
градус, Их нууруудын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 28-33 градус,
өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус
хүйтэн байна.
Төвийн аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дархадын хотгор болон Хараа Ерөө голын
хөндийгөөр шөнөдөө 30-35 градус, өдөртөө 21-26 градус, Хөвсгөл уулархаг нутаг
болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус,
Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө
12-17 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн
байна.
Зүүн аймгуудын нутгаар:Солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Хэрлэн,
Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 30-35 градус, өдөртөө 19-24
градус, бусад нутгаар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.
Отрын нутаг Хэрлэнбаян-Улаан
орчмоор:Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12
метр. Шөнөдөө 26-28 градус, өдөртөө 13-15 градус хүйтэн байна.
Говийн аймгуудын нутгаар:Багавтар үүлтэй. Цас орохгүй.
Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 градус,
өдөртөө 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус
хүйтэн байна.