Японы сумо бөхийн
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж өнгөрсөн аравдугаар сард нутаг нэгт залуу бөх
Таканоива А.Баасандоржийг, зодож дуулиан
тарьсан. Улмаар Ёкозуна Харумафүжи өөрийн хүсэлтээр зодог тайлахаар шийдсэн. Харин зодог тайлах ёслол хоёрдугаар сард болох юм
байна.
Харумафүжид
зодуулсан гэх сүмоч Таканоива А.Баасандоржийн дэвжээний багш Таканоханагийн
гомдлын дагуу Тоттори хотын цагдаа хэргийг шалгаж, улмаар шүүх өнөөдөр
шийдвэрээ гаргажээ.Тодруулбал бусдын биед халдаж, танхайрсан хэргээр сүмогийн
70 дахь ёкозүна Харумафүжи Д.Бямбадоржид Тоттори хотын шүүхээс 500 мянган
иений торгууль ногдуулсан билээ.