Монгол Улсын Засгийн Газрын 2016 оны 15-р тогтоолоор байгуулагдсан \”Нефтийн бүтээгдэхүүний хангамж, үнийг тогтвортой байдлыг хангах үүрэг бүхий хамтарсан зөвлөл”-ийн 2018 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 7-р хуралдаанаас гарсан шийдвэрийн хүрээнд ШӨХТГ-аас нефть импортлогч аж ахуй нэгж, байгууллагуудад хандан шатахууныг хязгаарлахгүй байх, үнийг тогтвортой байлгах талаар мэдэгдэл гаргажээ. Ингэхдээ 2017 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд шатахууныг хязгаарлах болон үнийг нэмэгдүүлэх талаар гаргасан аливаа шийдвэрийг цуцалж 2018 оны нэгдүгээр сарын 15-ны дотор хариу ирүүлэх, цаашид асуудлыг нэг мөр шийдвэрлэх хүртэл шатахууны хязгаарлалт, үнийн өөрчлөлт хийхгүй байхыг мэдэгдсэн байна.
Уг мэдэгдлийг биелүүлээгүй тохиолдолд Өрсөлдөөний тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн дагуу арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл дүгнэлт гарган шийдвэрлүүлэхийг анхааруулсан байна.