АНУ-ын үндэсний шинжлэх ухааны академид, Америк болон Их Британи эрдэмтэд албан ёсны мэдээлэл дэвшүүллээ. Түүнд Дэлхий дээрх хүн болон амьд амьтанд амьдрал үгүй болох хугацаа болон шалтгааны талаар дурьдсан байна.
Мэргэжилтнүүд өөрсдийн судалгааныхаа ажлаар, агаар мандалд хүлэмжийн хий ялгаруулалтыг сааруулах чиглэлээр ажиллагаа хийсэн ч эрчим хүчний хэрэглээнээс зайлшгүй үүсэх цаг агаарын аюултай өөрчлөлт болохыг анхааруулжээ. Тэдний мэдээллээр дэлхий дээр хэдийгээр 2100 онд хүн амын өсөлт цөөрөх ч агаарын температур, 2200-2400 онуудад амьд амьтан амьдрахын аргагүй халуун болно.
Дээрхээс гадна эрдэмтдийн хэлснээр өөр эрсдэлүүдээс болж хүн төрөлхтөн, амьд амьтад гадны эрсдэлд орно. Үүнд тахал, цөмийн өвөл, дэлхий өөр ертөнцтэй мөргөлдөх түүнчлэн гэнэтийн хиймэл оюун ухаан үүссэний уршиг гэх мэт зүйлсээс болж дэлхий сөнөнө гэдгийг мэдээллэсэн байна.
Ц.Пүрэвдорж