Засгийн
газрын өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал АИ92,А80 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвэр
гаргасан. Мөн Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт энэ оны хоёрдугаар
улирлаас газрын тос боловсруулах үйлдвэр барьж асуудлыг баталсан. Үүнээс гадна Монгол Улсын 2018-2020 оны хөрөнгө
оруулалтын хөтөлбөр болон шалгуур үзүүлэлтийг хэлэлцэн баталлаа.
Энэ дагуу:
·Жил бүрийн улсын төсөв, төсвийн тодотголд хөтөлбөрт заасан
төслүүдийг хэрэгжүүлэх эх үүсвэрийг тусгах
·Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг хөгжлийн бодлого
төлөвлөлтөд нийцүүлэх, хөтөлбөрт суурилсан төсвийн төлөвлөлтийг хөтөлбөртэй
уялдуулахыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгасан юм.