Монгол Улсын төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт
зохиолч, яруу найрагч З.Дорж, О.Дашбалбар нарын нэрэмжит тус наадам болоход
ердөө нэгхэн хоног үлдлээ.Оюуны боловсролд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулсан эх оронч,
нэрт яруу найрагчдын алдрыг мөнхлөх, залуу хойч үедээ эх оронч үзлийг түгээн
дэлгэрүүлэхээр \”Сод Монгол Групп” ХХК-аас яруу найрагч, зохиолчдын дунд хамгийн
өндөр шагналтай наадам зарласан. Наадмын нэгдүгээр шатны шалгаруулалт болж,
шилдэг 21 яруу найрагчийн бүтээл үлдээд байна. Эдгээр шилдгүүдээс хэн нь
Монголын хамгийн өндөр шагналтай, эх орончдын нэрэмжит яруу найргийн наадмын
эзэн болох нь маргааш буюу 2018 оны нэгдүгээр сарын 26-ны Дашням, Балжинням
давхцсан билэгт сайн өдөр тодорно.
Corporate hotel and Convention center-д болох уг наадамд шилдэг
яруу найрагчид, Монголын үе үеийн уран бүтээлч, урлаг соёлын \”одод” чуулсан
нэгэн үдэш болох нь.Оюуны бүтээлийн үнэ цэнийг үнэлсэн яруу найргийн энэхүү наадам
нь Монголын яруу найраг, утга зохиолын бүтээлийг олонд таниулах, түүний
үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Энэхүү наадам нь өмнө нь зохиогдож байсан
яруу найргийн наадмаас онцлог бөгөөд улаан хивсний баяраар эхлэнэ. Түүнчлэн
Ардын жүжигчин А.Долгор, \”Харанга”-ын Х.Лхагвасүрэн тэргүүтэй алдарт дуучид ая
дуугаа өргөх юм байна.Наадам:Corporate
hotel and Convention center-д 2018.01.26-ны өдрийн 17 цагт болно.Дашрамд сонирхуулахад, наадмын билетийг https://www.ticket.mn/-ээс авах боломжтой юм байна.