1980-иад оны нийгэм олон нийтийн идэвх зүтгэлтэй залуучуудыг нэгтгэсэн 80&80 фэйсвүүк клубын залуус үеийнхэн дотроо ажил үйлсээрээ тэргүүлж яваа залуусаар лекц яриа уншуулдаг уламжлал тогтоод удаж байгаа гэнэ. Энэ удаа 80&80 фэйсвүүк клубын уулзалтын цагаар Төрийн өмчит \”МОН АТОМ” компанийн гүйцэтгэх захирал, клубын гишүүн Э.Галбадрал \”Цөмийн технологи бидний амьдралд” сэдвээр яриа хийжээ.
Тэрбээр яриандаа: \”Цацрагийн ялгарал өдөр тутмын хэрэглээнд түгээмэл байдаг бөгөөд үүний тод жишээ бол өнөөдөр бидний өдөр тутмын хэрэглээ болсон гар утаснаас эхлээд дэвшилтэт бүхий л технологид нэвтэрснийг уулзалтаар ярьж таниулсан байна.
Монгол улс ураны тогтоогдсон нөөцөөрөө Дэлхийд нилээн дээгүүрт ордог бөгөөд таамаг нөөцөөрөө нэгт ордог гэдгийг Э.Галбадрал дарга онцолж хэлж байлаа. Монгол улс холбогдох хууль дүрмийн дагуу байгаль орчинд хор хөнөөл учруулалгүйгээр уранаа олборлож, экспортлож гаргаж эхлэхэд улс орны эдийн засаг, төсөв санхүүд ихээхэн ашиг тустай үйл хэрэг болох нь хэрэгжих төслүүдийн судалгаанаас батлагдсан” гэдгийг хэлж байлаа.
Тус уулзалтанд оролцогчид хүн бүрийн тэр бүр мэдээд байдаггүй чухал мэдээлэл өгсөнд Төрийн өмчит \”МОН АТОМ” компанийн гүйцэтгэх захирал Э.Галбадралд талархснаа илэрхийлж байлаа.
Ц.Мөнх
Undesten.mn