Машинаа грашдаа хийнэ гэж гараад сураггүй болсон иргэний цогцос Хөвсгөл нуурын эргээс олджээ. Тодруулбал иргэл Л нь Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны 7 дугаар хорооллын 31 дүгээр байрны 54 тоотод оршин суудаг байна. Тэрбээр 2015.11.05-ны өдрийн 06:00 цагт 13-39 УБМ улсын дугаартай \”Toyota Prado-120” загварын автомашинаа граждаа хийнэ гэж гараад сураггүй болжээ. Тус иргэний автомашиныг 2015.11.11-ний өдрийн 13:00 цагт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын харьяа Хатгал тосгон /тосгоноос зүүн хойд зүгт 35 км/ Хүслийн хадны зүүн талд Хөвсгөл нуурын эрэг дээрээс цагдаагийн ахлагч О эзэнгүй байхыг олсон байна. Дээрх сураггүй болсон иргэнийг нуур руу орсон байж болзошгүй гэсэн дуудлагыг т
ус аймгийн Онцгой байдлын албанд 2015.11.11-ний өдрийн 19:03 цагт мэдэгдсэн ба Онцгой байдлын 7 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр 2015.11.11-ний өдрийн 19:53 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж 2015.11.12-ны өдрийн 09:21 цагт Хөвсгөл нуурын уснаас цогцсыг гаргаж аймгийн Цагдаагийн газрын бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. Хэргийг цагдаагийн ажилтнууд шалгаж байна.Б.Нараа