Монголын үндэсний маркетингийн холбооноос санаачлан MARKETING AWARDS-2015 ёслолын арга хэмжээг зохион байгуулах гэж байна.
Энэхүү арга хэмжээний гол зорилго нь Монголын маркетингийн салбарын хөгжлийг тодорхойлон, мэргэжлийн түвшинд, нарийн шалгуураар шилдгүүдийг тодруулах юм.
Доорх номинацид байгууллага, хувь хүн нэр дэвшинэ:
· Оны шилдэг маркетер
· Оны шилдэг брэнд менежер
· Оны шилдэг судлаач
· Оны шилдэг орон нутгийн маркетер
· Оны шилдэг маркетингтай байгууллага
· Оны шилдэг брэнд
· Оны шилдэг маркетингийн кампанит ажил
· Оны шилдэг маркетингийн агентлаг
· Оны шилдэг маркетингийн контент
· Оны шилдэг маркетингийн суваг
· Оны шилдэг маркетингтай төрийн байгууллага
· Оны шилдэг маркетингтай төрийн бус байгууллага
Шалгаруулалт 3 үе шаттай:
· Нийт оролцогчдын материалыг хүлээн авч, 300 маркетеруудаас онлайнаар санал асуулга авна.
· МҮМХ-ны Удирдах зөвлөл, Бодлогын зөвлөл, Эрдмийн зөвлөл, Бизнес зөвлөлөөс бүрдсэн 25 гишүүд, хөндлөнгийн эксперт 25 гишүүдэд танилцуулан санал авна.
· Хоёр шатаас авсан онооны нийлбэр дүнгээр номинаци тус бүрээс шалгарсан нэг материалыг шилдгээр шалгаруулж ёслолын арга хэмжээн дээр нийтэд зарлана.
Нэр дэвшихдээ холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 88059595, 90091019 утас болон https://www.facebook.com/mongoliannationalmarketingassociation/ пэйж хуудаснаас авна уу.