БНХАУ-ын Чиндаод олимпийн эрхийн оноо олгох уламжлалт Гранпри тэмцээн энэ сарын 20-22-ны өдрүүдэд болж өндөрлөлсөн. Уг гранпри тэмцээнд 59 орны 375 жүдоч өрсөлдлөө.
Тэгвэл эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд барилдсан Н.Түвшинбаяр эхний тойрогт хийлж, БНХАУ-ын Шин Та, Израйлын П.Палтчик, Нидерландын М.Коррейл нарыг дараалан цэвэр ялж, хагас шигшээд үлдсэн. Улмаар энэ оны ДАШТ-ий мөнгөн медальт Германы Карл Ричард Фрайг юүко үнэлгээгээр буулган авснаар финалд Казахстаны Максим Раковг торгуулиар ялж алтан медаль хүртлээ.