Бөхийн чөлөөт барилдааны 2015 оны Клубуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн маргааш Ираны Мазадран хотод эхэлнэ. Энэ жилийн тэмцээнд манай улсын багийн бүрэлдэхүүнд Дорноговь нутгийн унаган хүүхдүүд Дархан-Уул аймгийн \”Хасу Мегастарс” клубын тамирчид болох спортын мастер Б.Наранболд, Спортын дэд мастер А.Мөнх-Эрдэнэ нар эх орноо төлөөлөн өрсөлдөх гэж байна. Манай хоёр бөх 57 кг, 65 кг-ийн жингийн ангилалд өрсөлдөнө. Тэмцээний аваргууд энэ сарын 28-нд тодорно.