Гаалийн газрын
нэр бүхий албан хаагчид гаалийн бүрдүүлэлт хуурамчаар үйлдэж, их хэмжээний авлига
авсан хэрэгт холбогдсон байна. Эх сурвалжийн хэлснээр Гаалийн ерөнхий газрын
Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Насанбат нь
бусдаас их хэмжээний авлига авч, гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдсэн
хэрэгт буруутгагдаж шалгагдаж байгаа аж.
Мөн түүнтэй хамт
дөрвөн байцаагчийг шалгаж байгаа гэнэ. Тэд хилээр орж ирж буй их хэмжээний
тавилгын гаалийн бүрдүүлэлтийг хуурамчаар үйлдэж, үүнийхээ хариул их хэмжээний
авлига авсан байж болзошгүй хэмээн хуулийнхан шалгаж байгаа аж.