Бээжин, ойрын ирээдүйд Пхеньян болон Вашингтоны хоорондох шууд яриа хэлэлцээрт найдаж байна. Энэ тухай БНХАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Лу Кан мэдэгдсэнийг Синьхуа дамжуулжээ. Түүний хэлснээр сүүлийн үед Солонгосын хойгийн нөхцөл байдалд зарим өөрчлөлт ажиглагдаж байгаа. Энэ нь Солонгосын хойгт цөмийн асуудлыг хэлэлцээрийн замаар шийдвэрлэхэд бүс нутгийн улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг эрмэлзэл түүнчлэн сонирхож буй талуудыг эргэн ирэх явдлыг хөнгөвчлөх болно.
Солонгосын хойгт, Өмнөд ба Хойд Солонгосуудын хоорондох харилцан яриа нь цаашид БНАСАУ ба АНУ-ын хооронд шууд ярилцлага өрнөх хүртэл өргөтгөж болоход найдаж байгаа бөгөөд солонгосын хойг дахь цөмийн асуудлын мөн чанар нь аюулгүйн байдлын асуудал бөгөөд түүнийг шийдвэрлэх түлхүүр нь БНАСАУ ба АНУ-ын хооронд байгаа гэж Лу Кан онцоллоо. “Пхеньян ба Вашингтоны хоорондох харилцан яриа-энэ бол Зөвхөн Хятадынх биш харин хамтын ажиллагаатай нийт олон улсын хүсэл юм. Энэ хэлэлцээр аль болох эртхэн болж, АНУ ба БНАСАУ хамтын хүчээ, нааштай үр дүнд хүрэх идэвхтэй ярилцлаганд чиглүүлнэ гэдэгт итгэж байна”-гэж Лу Кан тэмдэглэжээ.
Ц.Пүрэвдорж