ОХУ-ын
байлдааны СУ-24 сөнөөгч онгоцыг сүйрүүлсэнтэй холбогдуулан БНТУ-ын Ерөнхийлөгч
Режеп Тайип Эрдоган улсын аюулгүй байдлын асуудлаар шуурхай хуралдсан байна.
Энэ хурлаар ОХУ-ын сөнөөгч онгоц Туркийн
агаарын хил зөрчсөн бөгөөд агаарын хилийг даруй орхин гарах 10 удаагийн
анхааруулгыг зөрчсөн учраас Туркийн сөнөөгч онгоцнууд дүрэм журмын дагуу
ажилласан гэж үзсэн талаар Режеп Тайип Эрдоган мэдэгджээ.
Мөн
энэ асуудлаар Режеп Тайип Эрдоган АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай утсаар ярьж, хэлэлцсэн байна.
Харин
Барак Обама \”Турк Улс үндэсний бүрэн
эрхт байдал, хилээ хамгаалах гэсэн эрхийг АНУ болон НАТО дэмжиж байна.
Цаашид ийм явдлыг давтахгүйн тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй”
гэж хэлжээ.
Эх сурвалж: ВВС