Дорноговь аймгийн Замын-Үүдэд найман настай Д.Сэржмядаг охин сураггүй алга болоод 5 саруйгаруй хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд охиныг эрэн хайх ажиллагааг цагдаа нар үргэлжлүүлсээр байна. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр охины ар гэрийнхийг нь шалгаж байгаа эхэлсэн аж. Хэрэгт холбогдуулан Нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албаны албан хаагч нар нэмэлт бүрэлдэхүүнээр Дорноговьд ажиллаж байгаа юм байна.