Чингис хааны зургийг гутаан доромжилсон Японы “Корокоро” хүүхдийн сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарыг дэлгүүрүүд худалдаанаас татсан талаар “soranews24.com” сайт мэдээллээ.
Олон сая хувь гаргадаг тус сэтгүүлийн шинэ дугаарыг Японы гол гурван номын дэлгүүр худалдаанаас татаж, 680 орчим томоохон сүлжээ дэлгүүр худалдаалахыг хориглосон байна. Монголчуудын хувьд Чингис хаан бол хүч чадлын бэлгэдэл бөгөөд түүнийг хэрхэн хүндэтгэн дээдэлдэг болохыг япончууд энэ цаг үед илүү сайн ойлгож, сурч мэдсэн гэнэ.
Сэтгүүлийн шинэ дугаар өнгөрсөн сард худалдаанд гарсан юм. Чингис хааны зураг дээр бэлэг эрхтэн зурсан явдалд Японд ажиллаж, амьдарч буй монголчууд дургүйцлээ илэрхийлэн тус сэтгүүлийг гаргасан “Шогаккан” хэвлэлийн компанийн өмнө эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан талаар өмнө нь бид мэдээлсэн билээ. Жагсагчид сэтгүүлийн шинэ дугаарыг бүгдийг нь худалдаанаас татахыг шаардаж байсан юм.
Энэхүү үйл явдлын дараахан тус сэтгүүлийн удирдлагууд албан ёсоор монголчуудаас уучлалт гуйсан бөгөөд ийнхүү сэтгүүлийг худалдаалахыг хориглож, таталт хийж эхэлжээ.
Сайтама мужийн их сургуулийн Монгол багш “Чингис хаан бол манай ард түмэнд болон бидний итгэл үнэмшлийн гол тулгуур нь юм. Энэ үл хүндэтгэлийг уучлахгүй.” гэв. Мөн хоёрдугаар сарын 26-нд Кумазава номын дэлгүүрт монгол жагсагчид очиж, сэтгүүлүүд устгахыг хүсч, худалдахгүй байхыг санал болгож байжээ.
Эйнштейнийг мөн игэж дүрсэлж, ши-тю гэжээ