Алга болсон хүүг эрэн сурвалжлах ажлыг шуурхай зохион байгуулж, мэргэжлийн өндөр ур чадвар гарган олсон Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчдад тус дүүргийн иргэн Г.Дорждулам талархал ирүүлжээ. Тэрээр “Цагдаагийн хурандаа С.Хүрэлбаатар даргатай Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн хамт олон, тус хэлтсийн алба хаагч цагдаагийн ахмад н.Ганзориг, 15 дугаар хорооны хэсгийн байцаагч, цагдаагийн дэслэгч н.Гансүх нарт талархсанаа илэрхийлье. Манай 12 настай хүү ор сураггүй алга болоход цагдаагийн байгууллагын тусламжтайгаар эрүүл саруул оллоо. Цагдаагийн сүр хүч, хүний төлөө гэсэн зүрх сэтгэлд нь чин сэтгэлээсээ талархаж байна. Монголын цагдаа иргэдийнхээ төлөө цохилох зүрхтэй байгааг мэхийн хүндэтгэе. Та бүхний амаргүй алба саадгүй байг” хэмээсэн талархал ирсэн байна